Сайн маникюр бол таны гар хумсны өнгө дүр төрхийг тодотгох хамгийн хялбар арга юм. Эмэгтэй хүнийг гоёмсог хумс чимж байдаг. Энэ нь таны нэрийн хуудас болж, гарын тань үзэсгэлэн гоёог нь илэрхийлнэ.
Цэвэрхэн хэрнээ хараа булаам хумстай болгох туяарах маникюрын үйлчилгээг танилцуулж байна. Манай үйлчилгээ
- Хумсныхаа хуучин будгийг арилгана.
- Хумсны хүссэн хэлбэрийн засалт хийгдэнэ. Хумсыг доороос дээш чиглүүлж үрнэ. Энэ нь хумсны хэлбэрийг засаж, илүү гоёмсог харагдуулна.
- Хөөстэй усанд гараа дүрнэ.
- Хумсны мах зөөллөгч түрхэнэ.
- Хумсны үхэжсэн хатуурсан илүүдэл арьсыг ариутгасан багажаар авна. Илүүдэл арьс бол хумсны амьд хэсэг ба арчлах шаардлагатай байдаг. Сайн маникючны ур чадвараас шалтгаалан үхэжсэн илүүдэл арьсыг цэвэрлүүлсээр таны хумсны арьс эрүүлжиж, арзайж ургахаа болино.
- Хумс угаана. хумсаа бүхэлд нь арчиж, илүүдэл тосыг авна.
- Хумсны өнгөлгөө хийгдэнэ. Хумсны гадаргууг гөлгөр болтол нь өнгөлнө. Хэрэв хумсны гадаргуу жигд бус байвал агаар хуримтлагдаж хумсаа будсаны дараа будаг нь хагарах магадлал өндөртэй байдаг.
- Дараа нь хумсаа гэмтэхээс сэргийлж, бэхжүүлэгч bise түрхэнэ. Энэ нь таны хумсыг чийгшүүлж, хугарч хэврэг болохоос хамгаална .Мөн бат бөх болгож, хумсны будагны гаралт ч илүү цэвэрхэн тогтоц удаантай болно.
- Хумсанд тэжээлийн тос түрхэж өгнө. Тэжээлийн тос нь хумсны эрүүл ургалтад нөлөөлнө.
- Скраб нь гарын арьсыг гуужуулж өнгийг сэргээж, зөөлөн булбарай болгоно.
- Гаранд мэдрэлийн олон цэг байдаг учраас амраах иллэг массаж нь таны ядаргааг тайлна.
- Халуун лаанд гараа хийнэ. Лаа нь болон гарын арьст тэжээл өгч. үе мөч өвчинд сайнаар нөлөөлнө.
- Та 1000 гаруй өнгөний сонголтоос орчин үеийн хүссэн будалтаа өөрийн сонголтоор хийлгээрэй.
Бусдаас онцгой чамин бүсгүйчүүдийн нэрийн хуудас болох тансаг будалттай булбарай гартай харагдуулах Туяарах маникюрын үйлчилгээнд орсноор та 100% сэтгэл хангалуун үйлчилүүлэх болно.