Бидний тухай

Монгол улсын гоо сайханы салбарт  чанартай үйлчилгээ үзүүлэх, зорилгыг өвөртлөн 2004 онд  “Туяарах салон” байгууллагдсан.

Манай салон үйлчлүүлэгчдийнхээ хүсэл эрэлт хэрэгцээг хангах,  эрүүл, гоо сайхан амьдралын хэмнэлийг дэмжих өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг бүх хэрэглэгчиддээ  хүртээх эрхэм зорилготойгоор  өнөөг хүртэл өсөн нэмэгдэж буй үйлчлүүлэгчийнхээ   сэтгэл ханамжийг эрхэмлэх,  тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг, шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг сонгон үйлчилгээндээ хэрэглэж өнөөг хүртэл бат бөх суурьтай тогтвор суурьшилтай ажиллаж ирсээр байна.

Одоогийн байдлаар манай салон нь  100 гаруй  ажилтантайгаар өргөжин тэлж ажилчдынхаа нийгмийн халамж, байр сууриа бэхжүүлэн өнөөг хүртэл тогтвор суурьшилтай  ажиллаж байна.

Манай салон  үүсгэн байгуулагдсанаасаа хойш дэлхийн олон  оронд чанар, нэр хүндээрээ танигдсан брэндийн бүтээгдэхүүнээр харилцагчиддаа үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгч бүрийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэх үүднээс, Олон Улсын Итали, Солонгос, Япон, Сингапур, Европын орнуудын  гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг, шинэлэг, чанартай бүтээгдэхүүнийг сонгож үйлчилгээндээ хэрэглэдгээрээ давуу талтай.

Манай салон нь Солонгос улсын  “Watercoss”, Итали улсын “Vagheggi”  брэндийг албан ёсоор оруулж дистрибьютор болон ажиллаж байна .

 Манай салон нь өөрийн ажилтнуудыг тухай ажлын байр, мэргэжил тус бүрээр анхан шатны хугацаанд сургаж, дадлагажуулж, ажилтнаа бэлтгэж авдаг давуу талтай бөгөөд Монгол Улсдаа олон ажлын байр бий болгож, олон залуучуудыг мэргэжил баталгаат цалингаар хангаж,  Монгол улсдаа хүлээсэн нийгмийн хариуцлагаа биелүүлж ажилладагаараа бахархаж явдаг билээ.